Нийгмийн

Говь-Алтай: Газар хөдлөлтөөс ямар нэг хохирол учраагүй

Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймагт 4.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн төвөөс 245 км зайд буюу Чандмань сумын Эрдэнэ-Уул багт газар хөдөлжээ.

Газар хөдөлсөн Нарийний-Аараг гэдэг газар сумынхаа төвөөс зүүн хойд зүгт 40 км зайд оршдог. Газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 12-ны 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус багийн иргэдэд ямар нэгэн хохирол учраагүйг аймгийн онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button