Нийгмийн
ЦЕГ: “Ehlel Brand” халдлагад өртсөн талаарх гомдол мэдээлэл ирээгүй

Өнөөдөр цахим орчинд "Ehlel Brand"-ийн нэрийн дэлгүүрийг дээрэмдэж, ажилтны биед халдаж буй бичлэг цацагдсан билээ.
Энэхүү асуудлыг “Ehlel Brand”-ийн захирал Ч.Батзаяагаас тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Асууж тодруулаад хэлье” гэсэн хариу өгөөд байсан.
Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ehlel Brand"-ийн нэрийн дэлгүүрийг дээрэмдэж, ажилтны биед халдсан талаарх дуудлага мэдээлэл ирээгүй байгааг онцоллоо.
Х.УМААХАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.