Нийгмийн

Э.Одбаяр: ЦЕГ-ын дарга Ж.Болд биднийг гэмт хэрэгт гүтгэсэн

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулж "No double strandart" хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр хэлэхдээ “Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар ажиллаж эхэлснээс хойш цагдаагийн байгууллага хүний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн эрх баригчдад илт үйлчилж, тэдний хамгаалалтын алба шиг ажилладаг болсон. Цар тахлын дэглэм буураагүй онцгой үед "Дижитал нэйшн" арга хэмжээ зохион байгуулагдах үеэр энгийн иргэдэд, аж ахуй нэгжид хууль үйлчлээд  дарга нарт үйлчлээгүй. Үүнийг эсэргүүцэж “Nо double standart” хөдөлгөөнийг өрнүүлсэн зарим залууст хэрэг үүсгэж 461 дүгээр ангид хорьсон. Хоригдсоны дараа ЦЕГ-ын дарга эдгээр залуусыг гэмт хэрэгт гүтгэсэн мэдэгдлийг орон даяар хийсэн. Энэхүү мэдэгдэлд Э.Одбаяр тэргүүтэй залуус хоригдож байгаа этгээдийг хүч хэрэглэн хулгайлж оргуулсан гэж гүтгэсэн” гэв.

Мөн үүнээс хойш цагдаагийн байгууллагатай холбоотой хүний эрхийн зөрчил олон гарсан. “Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж, жагсаж байгаа хүмүүс рүү цагдаа нар өөрсдөө очдог, биед нь зөвшөөрөлгүй халддаг байдал хэвийн үзэгдэл шиг болчихсон. Тиймээс цагдаагийн байгууллагат реформ шинэчлэл хийх шаардлагатай" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button