Нийгмийн
Угаартсанаас болж охиноо алдсан иргэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Өнгөрсөн 2019 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шахмал түлшний утаанд угаартан гурван настай охиноо алдаж, улмаар өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн гэр бүлийн хамтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уулзах шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн өөрийгөө эмчлүүлэх асуудлыг хөнджээ.
Өмгөөлөгчийнх нь хэлж буйгаар тус хэргийн шүүх хурал 10 гаруй удаа хойшилж, үр дүнд хүрээгүй бөгөөд "Таван толгой түлш" ХХК-аас хохирол барагдуулаагүй хэмээн ярьсан юм.
Мөн тус хэрэгт дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг юм байна. Харин өнөөдөр 3.30 цагаас шүүх хурал дахин хуралдах аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.