Нийгмийн
О.Гэрэлт-Од: Залуучуудын холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэвэл татгалзахгүй

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар МЗХ-ны өмч хөрөнгөтэй холбоотой шалгалт хийх асуудал хөндөгдсөн. Тэгвэл өнөөдөр энэ асуудалтай холбогдуулж тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, "Уг асуудлыг хүлээж авч байна. Шалгуулахад бэлэн. Мөн МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох тухай санаачилга олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор МЗХ-ны байрыг уг зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт илгээжээ.
Хэрэв дүгнэлт хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэж гарвал ашиглуулахыг зөвшөөрнө" гэлээ.
Д.МӨНХБАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.