НийгмийнНИЙГЭМ

"Алчууртай охин" Б.Чанцалдулам мэс заслын оёдлоо авахуулжээ

Б.Чанцалдулам буюу цахимаар Алчууртай охин гэж нэрлэгддэг охины усжилт ихсэж, харааны мэдрэлийг дарсан нь хараагүй болгох аюултай гэсэн оноштойгоор гадаад улс руу хагалгаанд явсан.

Түүний хагалгаа амжилттай болж биеийн байдал дээрдэж буй. Энэ талаар түүний ээж Т.Анударь цахим хуудсаараа олон нийтэд мэдээлжээ.

Тэрбээр "Чанцалаа өнөөдөр шилэн хүзүүн дэх оёдлоо авахуулсан. Тэр минь ядрангуй гэлээ ч зовуур багассан тул уйлж аашлахаа болиод сайн байгаа. Бид хаа ч явсан агаарт гарахыг эрмэлздэг хэвээрээ. Тэгээд эмнэлгээс уруудаад хоёр км орчим яваад "Машка" гэдэг цэцэрлэгт хүрээлэнд ирээд агаарлаж байна. Энд тэндгүй налайж унасан хүмүүс бид хоёр ч бас дунд нь ирээд хэвтээд өглөө. Биднийгээ хүлээж, хуудсаа идэвхтэй дагаж, сэтгэл тавин асууж сураглаж байгаад их баяртай явдаг шүү. Хайранд умбуулдаг, гайхалтай сайхан ард түмнийхээ буянаар бид айдгаа авдартаа хийчихээд, арчилгаа, тордлогоо хийж айвуу тайвуухан боллоо.Алс холын орноос #алчууртай_охин нь..." гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button