Нийгмийн

11 настай хүү мориноос унаж, шархаа даалгүй нас баржээ

11 настай хүү энэ дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мориноосоо унаж, шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 11-ний 19:59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ тохиолдлыг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Одоогоор талийгаач хүү уралдаан, үсэргээ, сунгааны үеэр мориноос унасан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд шалгалтын явцад бусад мэдээлэл тодорхой болох юм байна.

Засгийн газрын хуралдаанаар өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, тухайн хугацаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Биеийн жин бага хөнгөн шингэн нам өндөртэй гахай биш насанд хүрсэн хүниийг ажилийн байраар хангаж болддогүй юмуу хүүхдийн хүвь тавилангаар өөрсдгийгөө өмхийртөл бордоод үүнээс болж монгол үр хүүхэд монгол хүн монгол морь хохирч давжаарч байна

Холбоотой мэдээ

Back to top button