Нийгмийн

Тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудаас “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг, Тэнүүний холбоо толгойн бэлд,

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг 4 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт

тус тус үүрэг гүйцэтгэлээ.

Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк нь тодорхойгүй нэг ширхэг их бууны сум зэргийг илрүүлсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button