Израилийн цэргүүд сүм рүү дайрч, 150 хүн шархдав

Израилийн цагдаа нар зүүн Иерусалим дахь Аль-Акса сүмд хүчээр нэвтэрч, халдлага хийсэн байна. Эмч нарын мэдээлснээр халдлагын улмаас дор хаяж 158 палестин хүн шархдаж, олон зуун хүн баривчлагдсан.
Тус сүмийг ажиллуулдаг Исламын хишиг Баасан гаригийн өглөө эрт мөргөл үйлдэхээр олон мянган мөргөлчдийгцуглуулсан байв.
Мөргөлдөөний үеэр палестинчууд чулуу шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат буудаж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөөр тархсан аж. Бусад нь сүм хийд дотор нулимс асгаруулагчаас өөрсдийгөө хамгаалж нуугдаж байв.
Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн онцгой байдлын алба шархадсан хүмүүсийн дийлэнх хэсгийг эмнэлэгт хүргэжээ.Тус газрын хамгаалагчдын нэг нь резинэн сумаар цагдаа нүд рүү нь буудсан гэж мэдээлэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймшигтай