Нийгмийн
“Амьдрах чадваргүй болоод өөрийгөө шатаасан” хэмээн мэдүүлжээ

Өнөөдөр /2022.04.17/ 19:00 цагийн үед төв талбайд нэг иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.
Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 60-65 хувийн түлэгдэлтэй, ярих чадвар муу, биеийн байдал хүнд байгаа юм. Түлэгдэлт хоолой, амьсгалын зам руу орсон гэх оноштой байна.
Хохирогч эрэгтэй Д.О нь 25 настай бөгөөд “Амьдрах чадваргүй болоод өөрийгөө газны шингэнээр шатаасан” хэмээн мэдүүлээд байгаа аж. Тэрбээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг, утасны ченжийн ажил эрхэлдэг байх магадлалтай гэх мэдээлэл байна.
Мөн түүний утаснаас мөрийтэй тоглоомны мэдээллүүд олдсон гэгдэж байгаа юм.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран залуу,ард иргэдээ ийм алхам хийтэл нь цөхрөөж байна даа,энэ төр засаг!!!!!
мөрийтэй тоглоод их мөнгө алдсан байх энд төр засаг ямар хамаа бнаа. Солиотой юмаа архи уувал төр засаг арчаагүй байвал төр засаг буруутай юм биз дэ хм
Zaluuchuud mash ikh moriitei togloj bn. Er ni moriitei togloom har mortei, setgel gutrald oruuldag demii. Huuhed zaluuchuudaa iim yumnaas hol bailgah oilguulakh heregtei.
Moriitei togloom horiotoi Iimd moriitei toglood orond orson zaluucnuud aih hereggui huuli bus yildel ucnraas tsaaduuliig hualbar argaar hun luiwardaj bgaa huniig hund bdald oruulj bgaad ni barij horij shiitgeh heregtei Harin zaluucnuud moriitei togloomiig orhih eswel ogt toglohgui bsan ni deer
Өөрийгөө улам хүнд байдалд оруулаад.