Нийгмийн

Малчид малдаа байршил тогтоогч суулгаж эхэллээ

Мал хулгайлах, дамнуулж зарах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр буй. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймаг дахь цагдаагийн газраас Их Британи улсад үйлдвэрлэсэн байршил тогтоогч GPS төхөөрөмжийг "Шинэ зууны адуучин" компанитай хамтран малчдад танилцуулж эхэлжээ. Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын хил орчмын бүсэд нутагладаг малчин өрхүүдийн адуунд байршуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Уг төхөөрөмжийг ашигласнаар иргэд малаа алдахгүй, олон хоног эрлээр явахгүй, их хэмжээний эрсдэл үүрэхгүй байх үр өгөөжтэй юм. Мөн малын эзэнд тухай бүр мэдээлэл ирж байхаар тохируулдаг байна.

Жишээлбэл, төхөөрөмжийн тусламжтайгаар өдөрт зургаан удаа зурвас хүлээн авах боломжтой бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн газруудыг нэрээр нь зааж өгснөөр адуугаа хаана байгааг хянах боломжийг бүрдүүлжээ. Төхөөрөмж дээр хэдэн ч цэг, гео хашаа, аюулгүйн тойрог үүсгэх боломжтой. Ингэснээр заасан байршил, тойргийн бэлчээрээс мал гарсан, холдон явсан тохиолдолд малчинд мэдээлэл ирэх аж.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-18 21:53

Oдоо хүнээс төдөн үрээ харсан уу гэж асууж явахгүй амар болж дээ !

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x