
NBA-ийн 2021-2022 оны плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. "Даллас Маверикс" баг талбайдаа "Юта Жазз"-ыг хоёр дахь удаагаа хүлээн авч тоглолоо.
Өнөөдрийн тоглолтод "Даллас"-аас Жэйлэн Брансон 41 оноо, 8 самбар авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Макси Клэбэр 25 оноо авч багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ. Харин "Юта"-гаас Донаван Митчел 34, Бояан Богдонавич 25, Жордан Кларксон 21 оноо авсан байна.
Улмаар "Даллас Маверикс" "Юта"-г 110:104-өөр хожин, цувралын харьцаа 1:1боллоо.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.