СУДАЛГАА: Монгол Улсын 4-5 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хоргүй хавдартай

Өргөө амаржих газраас Монгол Улсад умайн хүзүүний хоргүй хавдар 4-5 эмэгтэй тутамд нэг тохиолдож байна гэсэн судалгааг гаргажээ. Дутуу төрөх, олон удаа үр хөндүүлэх, зулбах, умайн гадуурх жирэмслэлт зэрэг нь хоргүй хавдар үүсэх шалтгаан нөхцөл болдог гэнэ.
Судлагаанаас харахад, нөхөн үржихүйн насны буюу 15-49 насны эмэгтэйчүүдийн 20-50 хувь нь умайн хоргүй хавдраар өвчилж байна. Харин 60-аас дээш наснынхны 70 хувьд энэ хавдар тохиолдож байна гэнэ. Уг хавдраар өвчилсөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд умайгаа авхуулж дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох тохиолдол элбэг. Мөн умайг авахгүйгээр хоргүй хавдар байгаа хэсгийн судсыг боох, түлэх аргаар эмчилж болдог аж.
Үр хөндөлтийн тоо өндөр байх нь умайн хортой болон хоргүй хавдарын тохиолдолд тэр хэмжээгээрээ нөлөөлдөг байна. Зулбалт, дутуу төрөлт, дутуу нярайн эндэгдэл, өсөлтгүй жирэмслэлт зэрэг эх барихад тохиолдож байгаа хүндрэлүүдийн гол шалтгаан бол умайн хоргүй хавдраас үүдэлтэй гэдгийг эмч хэлж байгаа юм. Умайн хоргүй хавдартай тохиолдолд зулбах, ураг амьгүй болох эрсдэл өндөр байдаг гэнэ.
Эмэгтэйчүүдийн тасагт хийгдэж байгаа мэс заслын 45 хувийг умайн хүзүүн хоргүй хавдраар оношлогдож, умайгаа авахуулахаас өөр аргагүйд хүрсэн мэс заслууд эзлэж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.