Нийгмийн
Ц.Балжинням хүрэл медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ 21 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн 28 тамирчин зодоглож буй
Тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр 60 кг-д Ц.Балжинням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар тус тус барилдлаа.
Тэгвэл 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням хүрэл медалийн төлөө барилдахаар болж, үлдсэн тамирчид тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Ц.Балжиннямын хувьд 18:00 цагт хүрэл медалийн төлөө 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдана.
С.СУВДАНСОНДОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.