Нийгмийн
ОХУ-ын компани Монголд 300 ширхэг тавцант вагон нийлүүлнэ

ОХУ-ын ачааны вагон үйлдвэрлэгч "Объединенная вагонная компания" компани энэ оны зургаадугаар сард манай улсад 300 тавцант вагон нийлүүлэхээр төлөвлөж буй ажээ. Энэ талаараа өөрсдийн “Telegram” сувгаараа мэдээлжээ.
Уг мэдээлэлд дурдсанаар бол, эхний 100 вагоныг "Бодь интернэшнл" компанид нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Тус компанид 40 хүртэлх тоннын чингэлэг тээвэрлэх зориулалттай 13-6724 загварын вагон нийлүүлэх аж.
Монголд нийлүүлэхээр төлөвлөж буй үлдсэн 200 тавцант воган нь
- 80 тоннын даацтай
- 40 фут урттай вагоны тавцан нь их хэмжээний эрчим хүчийг шингээдэг төхөөрөмжөөр тоноглогдсон 13-6851-05 загварын вагон ажээ.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын хоцрогдсон техникээр яадаг байнаа