Нийгмийн

Хүүхдийнхээ хурим хийх 100 сая төгрөгийг "Бэлтэс Мөрөн" компанийн дансанд байршуулсан байжээ

Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулдаг "Бэлтэс Мөрөн" компанитай холбоотой асуудлууд шил даран хөврөх болсон билээ.

Хамгийн наад захын жишээ бол өчигдөр хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн "Бэлтэс Мөрөн" компани иргэдийг залилан 300 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг нь худлаа. Тэдний хаан банкны дансанд нэг ч төгрөг байхгүй" гэх мэдээлэл юм.

Эргэн сануулахад өнгөрсөн нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллага "Бэлтэс Мөрөн” гэх компанид шалгалт хийсний дараа "Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргаж байсан билээ.

Харин бидний олж сурвалжилснаар, дата санд хийсэн судалгаагаар тус компани ямар нэг ч санхүүгийн үйлчилгээ явуулдаггүй бөгөөд "Орчуулгын үйлчилгээ”, "Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаа”, "Хүнсний ногоо, үрслэг тариалалт”, "Амьдрах ухааны сургалт”, "Блок үйлдвэрлэл”, "Санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” зэргийн үйл ажиллагаа явуулдаг талаараа Тагнуулын Ерөнхий Газрын дата төвлөрлийн сайтад мэдүүлсэн байсан юм.

Ямартай ч энэ асуудал одоог хүртэл иргэдийн анхаарлын төвд байсаар байна. Тодруулбал, иргэд орон байр, машинаа зарж болон цалин тэтгэврийн зээл авч, хүнээс зээлж гэх мэт байдлаар уг компанийн дансанд мөнгөө байршуулсан байдаг. Тэгвэл өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн энэ асуудал хурцдаж иргэд мөнгөө эргүүлэн авч чадахгүйд хүрээд байгаа юм. Бид энэ асуудалтай холбогдуулж "Бэлтэс мөрөн" компанийн дансанд мөнгөө байршуулсан ч авч чадахгүй байгаа зарим иргэдтэй холбогдож байр суурийг нь сонслоо.

Тэтгэврийн зээл аваад орсон

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ахмад настан: Ойр хүрээллийн хүмүүс маань энэ компанид мөнгөө хийгээд өсгөөд авчихлаа, чи ч бас орооч гэж хэд хэдэн удаа хандсан. Би хүний мөнгийг зүгээр авчхаад их хэмжээгээр өсгөөд буцаагаад өгдөг гэдэгт нэг л итгэлгүй санагдаад зөвшөөрдөггүй, дэмждэггүй байсан юм. Гэтэл энэ компанийг аудит болон прокроурын газар шалгаад үйл ажиллагаа явуулж болно гэсэн болохоор итгээд мөнгөө байршуулсан. Гэтэл ийм нөхцөл байдал үүсчихлээ. Би тэтгвэрийн зээл аваад 10 сая төгрөг байршуулсан. Мөн машинаа зараад, байшингаа худалдаж ороод хохирсон хүмүүс ч их байна шүү дээ.

100 сая төгрөг байршуулаад авч чадахгүй байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн: Миний хувьд 100 сая төгрөгөөр орсон ч одоо авч чадахгүй байдалд хүрээд байна. Мөнгийг маань залилчихгүй өгчих байх гэж итгээд хүлээсэн ч одоо нөхцөл байдал улам л ярвигтай болоод байх шиг санагдах боллоо. Маш их мөнгө учраас дэмий санаа зовсон, хүлээлтийн байдалд л байна даа. Хүүгийнхээ байшин авч, хуримаа хийхээр төлөвлөж байсан 100 сая төгрөгийг ийшээ хийчихсэн болохоор тайван суух арга алга.

50 сая төгрөг байршуулсан

Хөвсгөл аймгийн иргэн: Эхлээд 10 сая төгрөг байршуулаад дараа нь 40 сая төгрөг нэмж байршуулсан ч авч чадахгүйд хүрээд байна. Тодорхой мэдэгдэж байгаа зүйл алга. "Бэлтэс Мөрөн" ийм тийм гэж хугацаа зааж хойшлуулаад байгаа нь өөрөө хар төрүүлж байна. Хэвлэлүүдээр гарч байгаа мэдээ мэдээллүүд үнэний ортой байж мэдэх санагдаад байгаа.

"Бэлтэс-Мөрөн" энэ сарын 25-наас хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн: Одоогийн байдлаар хүлээж л байна даа. Бэлэн 10 сая төгрөг байсан учраас мөнгөө байршуулчихсан юм. Дөрөвдүгээр сарын дундуур байршуулсан нэг сарын хугацаа нь болоогүй байгаа учир ажиглаад л байж байна. Бэлтэс Мөрөн компаниас тавдугаар сарын 10-20 хүртэл мөнгө орж ирээд энэ сарын 25-аас иргэдийн мөнгийг буцааж олгож эхэлнэ гэж мэдэгдсэн байсан. Тэр хугацааг бас харзнаж байгаа.

Юу болоод байгааг мэдэх гээд аймгийн төв орчхоод ирлээ

Хөвсгөл аймийн Улаан-Уул сумын малчин: Би хөдөөний малчин хүн. 10 сая төгрөг хийсэн. Нөхцөл байдал тиймэрхүү байгааг дуулаад аймгийн төв явчхаад ирлээ. Тодорхой зүйл мэдэж, хариу авч чадсангүй. Ямартай ч их олон хүн бидэн шиг байдалд орсон, хүлээж байгаа юм байна. Тавдугаар сарын 25 хүртэл харж л байх бодолтой буцаж ирлээ дээ.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хөвсгөл аймгийн цахим нэгдсэн зар хуудсууд болон, Бэлтэс Мөрөн компанид мөнгө байршуулсан иргэдийн нүүр номын бүлгүүдэд тус байгууллагаас мөнгөө авах хүсэлтэй, мэдэгдэл хийхийг нь хүлээж байгаа, бие биеэсээ асууж сураглаж, мэдээлэл солилцож байгаа хэдэн зуун сэтгэгдэл, постууд хөвөрч байна. Тус компани одоог хүртэл иргэдэд хандан тодорхой мэдээлэл өгөхгүй, мэдэгдэл гарахгүй байгаа нь эргэлзээ төрүүлэх том шалтгаан болж байгааг иргэд хэлж байгаа юм. Нөгөө талаас иргэд санхүүгийн болон масс хамарсан, тэдний анхаарлыг хэргээр татах гэсэн мэдээлэлд шүүлтүүргүй ханддаг, автдаг, тооцоололгүйгээр бусдыгаа даган дуурайдаг байдал нь одоогийн энэ нөхцөлд авчирсан гэж харж ч болохоор байгаа юм. Учир нь алдагдалгүй 100 хувийн ашигтай мөнгө өсгөх бизнес гэж хаана ч байхгүй. "Бэлтэс Мөрөн" компани иргэдийг үнэхээр их хэмжээний мөнгөн хөрөнгөөр хохироосон гэж тогтоогдсон ч энэ асуудал шийдвэрлэгдэхэд урт хугацаа зарцуулагдах нь ойлгомжтой.

M.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-06 08:24

ha ha ha ha ha ha ha

zochin
zochin
2022-05-06 08:28

ingdl mungu ni zamharaad alga bolndoo, haramsaltai yumdaa

Зочин
Зочин
2022-05-06 10:39

Мөнгийг чинь өндөр хувиар өсгөнө гэсэн бэлэн зүйлд бүү итгээчээ Нийгэмд бэлэнчлэх гэсэн сэтгэлгээ бас бие биеэсээ түрүүлээд орчихвол ашигтай гэсэн өрөөсгөл бодол их өайх шиг байна. Луйвар бол луйвар анхнаасаа хэсэг бүлэг хүмүүс бүлэглэн худлаа яриж байдаг бх. 99-иад онд гудамжинд 3 аяган дор байрлуулсан бөмбөгийг олох тоглоом тоглон хүмүүс мөнгөө их ####ддаг байсан,тэнд бас хэсэг бүлэг з####идагч нар байсан,Ийм з####илан маш их хүрээгээ тэлж бна. Мөн эрүүл мэндийн бүтээгдэхүүний сүлжээ, койн өөр өөр олон зүйлд хүмүүс мөнгөө амархан өсгөчих бодолтой шуурч байгаа нь өнөөгийн төрх болсон бх шиг

Зочин
Зочин
2022-05-06 15:50
Reply to  Зочин

Коин манай ха####га тогшихоор нь суд####ж үзлээ. Дагаад маш их з####илан дэлхий даяараа тархсан байдаг юм байна. Зарим нь хүмүүсийг баахан хуйлруулж байгаад сураггүй ####га болсон байна. АНУ-н ФБАИ нь мөнгө угаасан хэргээр хайж буй зар гаргачихсан. дүүг нь барьсан хэрэг байна. Гадаад хэл ч мэдэхгүй байж хүмүүсийг дагаж туйлширч байна. Тэр бүү хэл ямар ямар хуудас болон, коин, токен хуурамч вэ гэдэг жагса####т байна. Одоо яг шинээр намирч буй хэсэг нь з####илангийн төгсгөл рүү ороогүй байгаа учир тэнд бичигдээгүй байна. Сонирхож болно гэвч жинхэнэ рүү нь суд####ж байж орооч.

Иргэн
Иргэн
2022-05-06 11:29

Эргүүтээд бүгдээрээ нэг хашаанд м#### шиг бөөгнөрчихсөн байсан биз дээ М####ууд аа

Зочин
Зочин
2022-05-06 11:54

Тэнэг юмуу энэ Хөвсгөлчүүд

Kkk
Kkk
2022-05-06 12:33

Өгөөшнии хавханд хулгана баидаг

Зочин
Зочин
2022-05-06 15:45

Ганц наад компани чинь биш. Монгол даяараа бүгд хуурамч коины эрэлд гар ихэнх нь надаас бусад нь мөнгөө байршуулсан байна. Жинхэнэ дижит#### коиныг дагаад з####илангийн юм их байдаг гэнэ. Хуурамч мэдээлэлдээ үргэлж жинхэнэ мэдээлэл эсвэл ####баны хүмүүсийн нэр нүүр ашигладаг гэнэ. Цасан бөмбөлөг схемээр ажилладаг гэнэ. Хэзээ бутарч нурж болох цасан бөмбөлөг систем гэдэг нь эхний орсон хүмүүсийн мөнгийг сүүлд орсон хүмүүсийн мөнгөнөөс өгдөг систем гэнэ. Ямар нэг бараа үйлчилгээ зардаггүй ч хүмүүсийн шун####д тулгуурлан ЖИНХЭНЭ мөнгийг нь авчихдаг гэнэ. Жинхэнэ гэдэг нь дээр нэг монгол хүний тайлбарсанчлан бидний хэрэглэж буй цаасан мөнгө нь ####таар бат####гаажсан жинхэнэ мөнгө. Коин ####таар бат####гаажаагүй дижит#### эд коод. Үүнийг чи жинхэнэ мөнгөөр худ####даж авах нь зүгээр мөнгөө цацаж байгаатай адил. Цахим мөнгө бидний ирээдүй мөн нь мөн ч эхлээд судлах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-06 15:52

Хохь нь

Миний уншсанаар тэд бараа эсвэл үйлчилгээ зардаггү
Миний уншсанаар тэд бараа эсвэл үйлчилгээ зардаггү
2022-05-06 15:59

Тул з####илангийн шинж чанар нь (өөр орны цагдаагийн газрын дүрсэлснээр) : коины зах зээл нь жинхэнэ ч тэндээс үйлчилгээ авч буй брокер нь з####илан байдаг гэнэ. Хүний мөнгийг шууд өөрийн цахим хэтэвч рүү хийдэг хэсэг байдаг гэнэ., эсвэл хэрэглэгчид ашиглуулж буй програм нь хуурамч байдаг гэнэ. Эсвэл хэрэглэгчийн итгэл олохын тулд мөнгө ашиг өгч байгаад дараагийн удаад ямар нэг ш####тгаан хэлээд эсвэл татвар яриад маш их хэмжээний мөнгө хөрөнгө оруулахаар ятгадаг гэнэ. Тэрийг нь аваад ####га болдог гэнэ. Мөн блокчаин дээр хийгээргүй хэр нь блокчайн гэж хэлж хуурамч платформ ашигладаг гэнэ. Бүх эерэг үзүүлэлт бүхий нийтлэл, гүүглийн хайлтанд гарч ирэх боломжийг худ####даж авч ####баар хийлгүүлсэн байдаг гэнэ. Тиймээс тэр тухай ш####гах гэсэн хүмүүс эерэг үр дүнг гүүглээс хараад итгэдэг гэнэ.

Зүгээр сууж байгаад мөнгөө өсгөнө гэж бөйдаггүй
Зүгээр сууж байгаад мөнгөө өсгөнө гэж бөйдаггүй
2022-05-06 18:13

Ха ха. Хаширдаггүй юу

Зочин
Зочин
2022-05-06 18:31

Таван толгойн хувьцаа гээд ойлгочих

Зочин
Зочин
2022-05-06 19:50

Хохь нь

Zochin
Zochin
2022-05-06 20:10

Huurhii yasan ch baigaadaa setgel ni hanadaggui shunaliin dew shugelchihcen humuus baidag yum ene horwood ajil hudulmur hiihguigeer zugeer suuj baihad unaad irdeg ed hurungu mungu tugrug gej baihguig hezee oilgoh ard tumen be bankind huuluulene hadaglamj zeeld shuluulana zalitanguudad luiwarduulana hezee hashirah uhaan suuh humuus we

Зочин
Зочин
2022-05-06 22:40

Ийм удаан хугацаанд илэрхий луйвар явагдаад байхад хөвсгөлийн хууль хүчнийхэн юугаа хийж байсан юм.Эртхэн хохирол багатай байхад нь таслан зогсоохгүй өшөө олон хүн хохирохыг хүлээж байсан юмуу.Мөнгөө аваачиж өгч байгаа нөхдүүд монголд олон удаагийн ийм луйврын үйлдэл гарсан байхад сургамж авдаггүй юмуу.

Иргэн
Иргэн
2022-05-07 09:18

Толгойгоо шаа ,толгойгоо шаа. Шун####аа дар. Шун####аа дар.

ДД манан
ДД манан
2022-05-08 07:42

МАНАН МАНДТУ ГАЙ

Зочин
Зочин
2022-05-08 11:15

Бид нарыг ийм болохоор л үхэр гэдэг байх даа . Хажуугаар нь цагдаагийн газар ч бас хамтарчихсан юм бишүү

Зочин
Зочин
2022-05-08 11:20

ХА ХА ХА ХИ ХИ ХИ ХАСАГ МУРАТ ЛУЙВАРЧИН ЯАГ ИНГЭЖ МОНГОЛНУУДЫГ ХУЛХИДААД ОДОО НУТАГТАА ОЧЧИХСОН ЭЭДЭЭ ҮХЭР МОНГУНУУДЫГ ДАГЗДАХ АМАРХАН ГЭЭД КАЗАА ИДЭЭД ВИСКИ ШИМЭЭД СУУЖ БАЙГАА. ӨСГӨӨД ӨГНӨӨ ГЭСЭН ГЭЖУГА ИНГЭЭД ӨСГҮҮЛЖ БАЙ ТЭНЭГҮҮДЭЭ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ХОХЬ ЧИНЬ БАЯР ХҮРГЭЕЭЭ ХАШАА БАЙШИН МАШИНАА ЗАРААД БАЙХДАА ЯАДЫН ЛУЙВАРЧИНГУУДЫГ ӨӨГШҮҮЛЧИХЭЭД БИТГИЙ ГОНГИНООД БАЙГААРАЙ. УДАХГҮЙ МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ХИЙХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО САЙХАН ДАА ИНГЭЭД МӨНГӨӨ ӨСГҮҮЛЖ БАЙ ҮХЭРНҮҮДЭЭ

Зочин
Зочин
2022-05-09 12:21

Монголчууд бүгд тэнэг болсон юм уу хаашаа юм вэ зүгээр мөнгө өснө гэж юу байхав дээ

Холбоотой мэдээ

Back to top button
20
0
Would love your thoughts, please comment.x
()
x