Багш сурагчийн харилцааны талаарх ХАРИЛЦАН ДӨРВӨЛЖИН

2022 оны гуравдугаар сарын 15-нд 97 дугаар сургуулийн 2 a ангийн багш сурагчдаа гар хүрч буй бичлэг цахим орчинд цацагдаж улмаар Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч авч байв.
Тэгвэл өчигдөрхөн мөн л 19-р сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш сурагчдаа гар хүрсэн бичлэг цахим орчинд цацагдаж улмаар олны шүүмжлэлийг дагуулж ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн гэх мэдээлэл бий. Бид багш ёс зүйн алдаа гаргах, сурагч шавьдаа гар хүрч сурах эрх эрх чөлөөг нь боомилсон асуудлыг зөвтгөх гэсэнгүй. Гэхдээ нөгөө талд нэг анги дааж авсан багш 40-өөс дээш хүүхэд хариуцан ажиллаж буй асуудал энд хөндөгдөх гэж байна.
Тодруулбал хүүхдийн анхан хүмүүжлийг олгох институт нь гэр бүл, орчин тойрны хүрээлэл байдаг. Гэтэл зарим хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн асуудал, ёс зүйн доголдол нь олон хүүхэдтэй анги дааж авсан багш нарын уур бухимдлыг хүргэх нь ч бий. Гэхдээ багшийг сурагчдаа гар хүр гэж байгаа асуудал биш юм. Харилцаан ойлголцож сургуулийн сэтгэл зүйч, багш, эцэг эхчүүд, сурагчдын хүмүүжлийн талаар буруу ойлголцол үүсгэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Жишээ нь: Таны хүүхэд хичээл дээрээ электрон тамхи татах, унтах, үе тэнгийхнээ дээрэлхэх, багшийн тавьсан зүй ёсны шаардлагын эсэргүүцэх тохиолдол өнөөдрийг хүртэл гарсаар байна.
Тэгвэл энэ тохиолдолд багш гар хүрэхгүй байж, тухайн хүүхдийн харилцаа хандлагад эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна.
Мөн нөгөө талдаа манай улсын боловсролын тогтолцоо өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд жанжин шугамаа алдаагүй зөв зүйтэй явж ирсэн гэвэл "ҮЛГЭР". Боловсролын салбарын тогтолцоо зөв явах гол тулгуур багана нь аль ч шатандаа чанартай, тэгш боловсрол олгох ёстой БАГШ нар байдаг. Гэтэл анхнаасаа тулгуур баганынхаа шавийг тавихдаа "МУРУЙ" тавьчихсан гэхэд хилсдэхгүй.
Хатуухан хэлэхэд өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд ЭЕШ-даа хамгийн доогуур оноо авсан хүүхдүүд нь багш болдог тогтолцоог боловсролын салбарынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Үүнийг би ч уншигч та ч мэддэг шүү дээ. Гэхдээ энэ жишээгээр боловсролын салбарт түүчээ болон яваа, өөрийн хүсэл сонирхлоор багш мэргэжлийг эзэмшсэн, мэдлэг боловсролтой хүмүүс өч төчнөөн байгааг үгүйсгэхгүй.
Эндээс харахад чанаргүй ёс зүйгүй багш бэлтгэж буй их сургуулиудын чанарт анхаарах хэрэгтэй. Харин нөгөө талдаа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ харилцаа хандлага, чанар индекст анхаарахгүй бол мянга сайн багш бэлдээд суурь хүмүүжил нь зөв тавигдаагүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх нь өөрөө асуудал болж хувирч байгаа юм.
Тэгвэл асуудал хэндээ байна вэ?












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.