УЛС ТӨР

Т.Доржханд МАН-ын “захиалга”-аар ҮХНӨ-ийг лоббидох уу

УИХ-ын  гишүүн Т.Доржхандын улс төр үргэлжилж байна. Чуулганы танхим дээр микрофон хаяж гарсныхаа дараа тэр жагсаал зохион байгуулсан. Жагсаал нь нэг их газар авалгүй, дуулж хуурдсан хэлбэртэй явагдаад дууссан. Харин гол зорилго нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих байв. Тэр үүнийгээ бүр өмнө нь ил зарласан.

Яг одоо ХҮН-ынхан сонгуулийн тогтолцоог өөрчлөх агуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж гарын үсэг цуглуулж байна. Энэ үйл ажиллагаа Дархан, Эрдэнэт хотод ч  болж буй. Хамгийн сүүлийн мэдээгээр 30 мянган хүн гарын үсгээ зурсан гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд бичжээ.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсныг улс төр судлаачид болоод иргэд ч ярьдаг болсон. Иргэдийн саналыг бүрэн илэрхийлдэггүй, шийдвэр гаргалтад олонхын санал тусдаггүй зэрэг шалтгаанаар ер сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байгааг багагүй хугацаанд ярьж буй. Энэ агуулгаараа Т.Доржхандын үйл ажиллагаа зөв байж болох ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна хэмээж буй нь анхаарал татах сэдэв юм.

Тодруулах юм бол, МАН-ын эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барихаар дүлэгнээд удаж буй. Уг өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй  УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, парламентыг хоёр танхимтай болгох зэрэг агуулгыг тусгахаар тэд ажиллаж буй. Энэ нь урт хугацаандаа өөрсдөд нь, МАН-д хэрэгтэй өөрчлөлтүүд байх логиктой. Учир нь тэд хүчирхэг байдлаа аль болох удаан хадгалахыг эрмэлзэнэ.

Харин хууль өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхээр ажиллаж, АН-ын  хэдэн гишүүдээр “могой бариулсан” боловч цэц дээр гацчихсан. Харин одоо Т.Доржхандын нэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирэх магадлалтай болоод байна. Орж ирдэггүй юм гэхэд олон нийтийн сэтгэл зүйд энэ тухай агуулга сууна.

Т.Доржхандыг яагаад МАН-ын ажилд “тусалж” буй гэж хардах вэ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгох маргааныг Үндсэн хуулийн цэцэд Т.Доржханд гаргаж байв. Тэр ХҮН-ын хуульч Д.Үүрцайхын хамт эл маргааныг оройлж, Х.Баттулгыг сонгуулийн өмнө унагасан. Харин үүнийхээ төлөө МАН-аас их хэмжээний бэлэн мөнгө авсан гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байлаа.

Хүмүүс, залуус Т.Доржхандыг эерэг нүдээр хардаг. Тэр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, зөв өнцгөөр дуугарч ч байгаа. Гэхдээ явж явж МАН-ын “халаас”-нд орсон үйлдэл хийдэг нь л анхаарал татдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-09 13:03

ene teneg huur odoo boliosoidoo

zochin
zochin
2022-05-09 13:26

Ene setguulch hardah ovchtei ymaa, iim uls orond ymar negen oorchlolt heregtei bna shuu dee,

Зочин
Зочин
2022-05-10 09:50

Ман ын бууны нохой

Холбоотой мэдээ

Back to top button