Нийгмийн

С.Энхболд: Өдөрт тогтмол 6-гаас дээш янжуур татдаг сурагч бий

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээний талаар судалгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн 4774 сурагч хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 52.3 хувь нь ямар нэгэн байдлаар ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн татаж үзсэн байна. Үүний 63.5 хувийг хөвгүүд, 42.7 хувийг охид эзэлж байна.  Түүнчлэн хөвгүүдийн 6.4, охидын 4.1 нь өдөрт зургаа ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг гэж гарчээ. Мөн энэ насны 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Энэ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сурагчдын 82.5 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг. 5.4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр үнэгүй авсан гэсэн судалгаа гарсан. Өмнө нь тамхи татаж үзээгүй сурагчдаас ирээдүйд тамхи татах эрсдэлийг тодруулахад тэдний 29.4 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цаашид өртөх магадлалтай гэж үзсэн. Сурагчдын 68 хувь нь тамхины хор хөнөөлийн талаарх сурталчилгааг телевиз, видел, киноноос авсан байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button