Нийгмийн

Кэйс: Ажлаа хийж байхад нь "Чи хүнтэй унтаж үзсэн үү" гэж асуудаг байжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кейсүүд олон байна. Тухайлбал, ажил хийж байгаа охидыг өддөг, бэлгийн дарамтад оруулдаг, хүсээгүй сэдвээр нь ярилцахыг санал болгодог тохиолдлууд олон байгаа юм.

Кэйс

...Ажлын байрны бэлгийн дарамт охидод их хэцүү. Нэг ажил хийсэн чинь тэр ажлын газрын нэг ах намайг байнга өддөг. Тэгээд байж байгаад хажууд ирээд сонин сонин юм яриад байдаг. Юу ярих вэ гэвэл чи гарч орж яваач, чиний насан дээр ууж идэж, наргиж явах нас. Хүнтэй суучихвал гоё сайхныг мэдрэхгүй гэх мэт. Заримдаа ирээд хажууд зогсоод чи хүнтэй унтаж үзсэн үү? гээд асуудаг. Тэгээд +18 гэсэн сайт үзүүлээд, энийг ороод үзээч, ийм юм үзсэн үү? гээд л.... Тэгээд чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор байж байгаад чихэн дээр ирээд шууд чанга хашхирдаг...

/Бэлгийн дарамтад өртсөн хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тэмдэглэлээс/

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 16:14

Амймаар юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x