Нийгмийн

Энэтхэгт эрчим хүч, цэвэр усны хомсдол үүсчээ

Хэт халууны улмаас Энэтхэгт цэвэр ус болон эрчим хүчний хомсдол үүсээд байна. Тодруулбал, энэтхэгийн хойд нутгаар хэт халж байгаа учир цэвэр ус, эрчим хүчний хэрэглээ эрс өсөж хомсдол бий болжээ. Тус улсын нийслэл Шинэ Дэли хотод цаг агаарын хэм сүүлийн хэдэн долоо хоногт цельсийн 45 хэм давж, аюултай түвшинд хүрчээ.

Тус улсын иргэд хэт халуунд цохиулахгүйн тулд цэвэр ус авахаар өдөр бүр урт дараалалд зогсдог байна. Энэтхэг улсад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн бол дөрөвдүгээр сараас хойш ихэнх өдрүүдэд тус улсын хэд хэдэн газарт цаг агаар цельсийн 40 хэм давж халж байгаа аж.

M.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button