Нийгмийн

Кинонд дуу оруулагчид холбоотой боллоо

Кинонд дуу оруулдаг уран бүтээлчид "Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо"-той боллоо.

Уг холбоог үүсгэн байгуулагчид хэлэхдээ: "Орчуулгын киноны уран бүтээлчид яг мэргэжлийн түвшинд байна уу, эсвэл сонирхогчийн түвшинд байна уу гэдэг нь ялгагддаггүй. Энэ мэргэжлээр залуучууд телевиз, урлаг соёлын байгууллагуудад ихэвчлэн ажиллаж байна. Энэ холбоог байгуулснаараа мэргэжлийн уран бүтээлчдэд тавигдах шаардлага, ур чадварт ахиц гарч цензур тогтооно гэж харж байгаа. Учир нь урлаг, киногоор дамжуулан үзэгчдэд гоо зүйн таашаал зэрэг чухал урлагийн боловсролыг олгодог тул дуу оруулагч уран бүтээлчид мэргэжлийн байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ салбарынхан маань маш эмх цэгцтэй, чадварлаг, үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны холбоон дор нэгдэж байна гэж ойлгож болно" гэлээ.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button