Нийгмийн

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр Улаанбаатарт 15 хэм дулаан. Амралтын өдрүүд болон ойрын дөрөв хоногт 19-21 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14-НӨӨС 18-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛВИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Энэ сарын 14-нд Хангайн уулс болон Халх голын сав газраар, 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр нэгээс зургаан градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button