Бэлтэс мөрөн: Тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн буцаан олголтоо хийнэ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж, иргэдийн мөнгийг 30-100 хувь өсгөж өгдөг "Бэлтэсмөрөн" ХХК гэрээ хийсэн иргэддээ зориулан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: " Манай байгууллагын үйл ажиллагааг зогсоох, зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд буруу ойлголт төрүүлэх зэрэг үйл ажиллагааг хөндлөнгийн зүгээс зохион байгуулалттайгаар удаа дараа хийж байсан ч бидний ажлыг дэмжин, итгэл хүлээлгэн, хүлээцтэй хандсан иргэд та бүхэндээ баярлалаа. Манай байгууллага ард иргэд, үйлчлүүлэгчдэдээ амласан ёсоор тавдугаарын сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдэд буцаан олголтоо хийхээр төлөвлөж байна. Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан, гэрээ цуцлах хүсэлт гаргасан иргэдийн мөнгийг тавдугаар сарын 25-ны дотор буцаан шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ" хэмээн дурджээ.

М.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Та бүхэндээ
Haha huvsguliinhun tsus oirtoj
Байхгүй мөнгийг яаж өгөх вэ дээ