Нийгмийн

50 сая төгрөгийн шагналын сантай 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап 2022” тэмцээнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд зохион байгуулагдах аж.

Уг 3x3 сагсан бөмбөгийн энэхүү тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн залуучуудыг хамруулах юм. Мөн олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ын 3х3 стандарт, шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулагдахаараа тус тэмцээн онцлогтой байна.

“Улаанбаатар кап 2022” тэмцээний нийт мөнгөн шагналын сан 50 сая төгрөг. Финалын тэмцээний шагналын сан 18 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг “Улаанбаатар кап 2022” аваргын цомын эзэн болно. Шагналын сан болон зохион байгуулах зардлыг   Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос гаргах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x