Нийгмийн

Сэхээ-Шивээхүрэн боомтын хооронд автомат жолоодлоготой тээвэрлэлт хийнэ

Өвөр Монголын Алшаа аймгийн Сэхээ боомтын эрчим хүчний гаалийн хяналтын бүсэд "AGV" буюу жолоочгүй машин ашиглалтад орохоор бэлтгэл хийж байгаа аж. Тодруулбал, уг тээврийн хэрэгсэл нь мэдээллийн зааварчилгааны дагуу замын соронзон хадаасны удирдлагын дагуу нүүрс тээвэрлэх ажиллагааг амжилттай дуусгасан байна. Ингэснээр Сэхээ боомт нь "AGV" жолоочгүй хил дамнасан тээврийн Хятадын анхны шинэ загварыг нээж буй хэрэг юм. "AGV" жолоочгүй хил дамнасан тээвэрлэлт нь тээврийн хэрэгсэл, зам, мэдээллийн төв гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Тээврийн хэрэгсэл нь мэдээллийн төвөөс дамжуулсан зааврын дагуу замын соронзон хадаасны удирдлага дор нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Жолоочгүй машин зааварчилгааг хүлээн авсны дараа Монгол Улсын хилээр нэвтэрч, зориулалтын чингэлэг ачих газраас ачаагаа тээвэрлээд маршрутын дагуу Хаотонгийн гаалийн хяналтын хэсэгт буцаж ачаагаа буулгах үүрэгтэй юм. Тус тээврийн хэрэгслийн ачааны даац нь 70 тонн, нэг удаад 2 чингэлэг тээвэрлэдэг бөгөөд цэвэр даац нь 64.4 тонн юм. Бензин-цахилгааны хос хөдөлгүүртэй, хүнд даацын үед 18 км/цаг, ачаагүй үед 25 км/цагийн хурдтай. Хаотон компани энэ онд 24 машиныг ашиглалтад оруулж, жилийн тээвэрлэлтийн хүчин чадлыг 10 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.

М.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ард түмэнээ ажилтай орлоготой байлгаж чадахгүй бол хилээ хаасан нь дээрдээ нүүрсээ өгөх албатай биш

Холбоотой мэдээ

Back to top button