Нийгмийн

Кэйс: 13 настай охидыг тоосгоны үйлдвэрт шөнийн дөрвөн цаг хүртэл ажиллуулдаг байжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кейсүүд олон байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийг хүнд нөхцөлд удаан хугацаагаар ажиллуулсан мөн амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүнд хөдөлмөр эрхлүүлж байсан жишээ ч байгаа юм.

Кэйс-1

...Хүнд ажил хөдөлмөр хийлгэдэг, унах, бэртэх, түлэгдэх магадлал өндөр газар бол тоосгоны үйлдвэр, барилга байдаг. Манай аймагтай ойр байрладаг нэг тоосгоны үйлдвэрт хувийн ажлаар очиход 13 настай охид ажиллаж байсан. Шөнө хоноод үүрээр 3, 4 цаг хүртэл ажилладаг гэж тэр хүүхдүүд ярьсан. Манай сургуулийн хүүхдүүд байгаагүй. Танихын аргагүй болчихдог юм билээ. Цалин нь сая төгрөг шахуу авдаг гэсэн. Тэндээ хонож байрладаг, зуны халуунд халуун гал дотор байдаг юм билээ. Өвөл бас ажилладаг байх гэж ярьсан...

/Аймгийн сургуулийн нийгмийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс/

Кэйс-2

...Овоолсон хог дээр өглөө 10 юм уу 11 цагт гараад орой гэгээ тасрахаар ажлаасаа буудаг. Хог дээр ажиллахад эхлээд муухай үнэртдэг байсан боловч одоо үнэрт нь дассан. Хогийн машин дээр гарч байгаад хөргөгч буулгаж байсан нь хамгийн хүнд зүйл байсан...

/Хогийг цэг дээр ажилладаг 14 настай хүүтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс/

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-15 12:31

Монгол үнэн дампуу орон болсон. Африкийнхнаас дутах юм байна уу ?

Зочин
Зочин
2022-05-15 12:32

Ажиллуулж болно. Гэхдээ хүүхдэд таарсан ажил зуны амр####таар мөн хуулийн дагуу хүүхэд хэдэн цаг өдөрт ажиллах ёстой тэр журмаараа ажиллаж болно. Уг нь хүүхэд байхдаа ганц 2 ажил хийгээд үзчихвэл зүгээр байдаг. Гэхдээ 13 арай багадна. 14-ээс эхлээд болж байна. Хууль цаазгүй оронд амьдарч байна гэж боддог ажил олгогч уу ?

Зочин
Зочин
2022-05-15 17:13

Хүүхэд ажил хийлгэж болно гэнээ хуцваа өмхий донтонгуудаа

zochin
zochin
2022-05-15 20:25

нэр хаяаг байхгүй газар аймаг н тодорхойгүй худлаа юм бичих ээ бол хөөе

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x