Нийгмийн

Сэрэмжлүүлэг: НМХГ-ын албан хаагчийн нэрийг ашиглан ААН, байгууллагаас мөнгө нэхжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийн нэрийг ашиглан тодорхой нэр бүхий аж ахуй нэгж, байгууллагаас мөнгө нэхсэн хууль бус үйлдэл гарчээ. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Мөн уг асуудлыг шалгуулахаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт албан бичгээр ханджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус удирдамжтай шалгалт хийдэг ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо тухайн аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг журамтай аж.

Иймд мэргэжлийн хяналтын газраас иргэд, аж ахуй нэгж байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай асуудал гарсан бол 7012-8012 тоот утсанд хандан гомдол, мэдээллийг өгч хамтран ажиллахыг уриалжээ.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button