Нийгмийн
МУГТ Ц.Шаравжамцын нэрэмжит тэмцээн 14 дэх жилдээ болж байна

Төв аймгийн Засаг даргын орлогч, аймгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаагийн санаачилгаар анх зохион байгуулагдаж эхэлсэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, МУГТ Ц.Шаравжамцын нэрэмжит "Шараваа 2022" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 20 сумын 80 багийн 570 тамирчин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсанаараа залуучуудын болон Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд түлхэц үзүүлж буй чухал ач холбогдолтой тэмцээн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.