Нийгмийн

Сүхбаатар дүүрэг зорилтот бүлгийн долоон айлд гэр бэлэглэжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороотой хамтран зорилтот бүлгийн долоон өрхөд гэр өгчээ. Гэр бэлэглэх үеэр тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлэхдээ “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд үүнд үндэслэн Зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрийг гаргадаг. Бид хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн боломж хомс. Үнэхээр галын аюул, бүтэн өнчин, өрх толгойлсон, ам бүл олуулаа гээд маш олон үзүүлэлтийг харж байж, нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьсон” гэв.

Ийнхүү 11, 13, 14, 15, 17, 19 дүгээр хорооны зорилтот бүлгийн дөрвөн иргэн болон дотоодын цэргийн 805 дугаар ангийн гурван алба хаагч гэртэй болжээ.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x