Нийгмийн

Төрийн банк “Бүх нийтээр мод тарих өдөр"-т нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т Төрийн банкны хамт олон нэгдэж буйлсны суулгацыг Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо “Бумбатын булаг”-т суулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр оролцох үеэрээ “Модыг мод-а” болгоё уриалгыг дэвшүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Тус банк 2021 онд 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт  5000 орчим модыг суулгаж улмаар жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Энэ хүрээнд 2030 он гэхэд таван сая мод тарихаар төлөвлөөд байгаа аж.

-БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ, ҮР ХОЙЧДОО НОГООН ДЭЛХИЙГ ҮЛДЭЭЕ-

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button