Нийгмийн

Аймгийн заан Э.Мөнхжаргал ээлжит түрүүгээ хүртлээ

Чойрын богд хайрханы хишиг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотон сумын харьяат, "Сүлд" СХ, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, "Сүлд" СХ, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл үзүүрлэв.

Барилдааны их шөвөгт Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Мараахай транс" ХХК, "Хутагтын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар СХ", "Жи Ди Ай" ХХК, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарлаа.

M.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button