Нийгмийн

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ЗХ-ий 336 дугаар ангид Ланд Круйзер 77 авто машин бэлэглэжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймгийн төв Сайншанд суманд зохион байгуулжээ.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, Дорноговь аймгийн иргэд оролцсон байна.

Үйл ажиллагааны хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын харьяа 10 гаруй анги, байгууллагын 200 гаруй алба хаагчид аймгийн иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа. Үйл ажиллагаа аймгийн төрийн алба хаагчидтай хийсэн уулзалтаар эхлэхийн зэрэгцээ Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт олон төрлийн үйл ажиллагааг явууллаа. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэг явуулын амбулаториор “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийг аймгийн 200 гаруй иргэдэд үзүүллээ. Гурван лабораторийг Камаз маркийн автомашинд суурилуулж, клиник, эмэгтэйчүүд, ходоодны дуран, хэвлий, эхо, рентген зэрэг 6 чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор 15 хүнд үзүүлэх чадвартай юм.

Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Б.Энх-Од хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд одоогоор манайх болон Төмөр замын эмнэлэг л явуулын лабораторитой. Тиймдээ ч бид Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд нарийн мэргэжлийн 20 эмчийн бүрэлдэхүүнтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлснээс гадна Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай харилцан туршлага солилцож ажиллалаа. Цаашдаа “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор 5 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл 4 баг, нийт Зэвсэгт хүчний ангиудын цэргийн алба хаагч болон тэдгээрийн ар гэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэв.

Түүнчлэн Дорноговь аймагт амьдардаг цэргийн насны залуусын 108 залууд эрүүл мэндийн үзлэг явуулж, 70 гаруй залууг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй болохыг нь илрүүлсэн байна. Мөн хүнд хэлбэрийн цөс, шамбармын дурангийн хагалгааг амжилттай хийж, 200 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ.

Батлан хамгаалахын төв архив 60 гаруй иргэдэд хугацаат цэргийн алба хаасан лавлагаа гаргасан байна. Мөн иргэдэд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын баатрууд, ахмад дайчдын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Харин Монгол цэргийн музейн хамт олон Дорноговь аймгийн иргэдэд зориулан “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэжээ Үзэсгэлэнд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгаас төрсөн Улсын баатар Данзанваанчигийн дайны үед хэрэглэж байсан 50 мм-ийн миномёт, бичиг баримт болон тус аймгийн орон нутаг судлах музейгээс түүний хэрэглэж байсан эдлэл, хөрөг зураг зэргийг дэглэсэн аж. Түүнчлэн хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн ёслолын дүрэмт хувцас, буу, сэлэм, энхийг сахиулагчдын дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байсан үе, үеийн сонирхолтой баримтууд зэрэг онцлох эд өлгийн зүйлсийг дэлгэсэн байна.

Мөн энэ өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркийн авто машин бэлэглэсэн бөгөөд түлхүүрийг ангийн захирагч хурандаа А.Болдбаатарт гардуулан өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-05-15 13:37

Ter mashinyg ni angiin darga ni yaaj xuvidaa avax vee geed odriin bodol shoniin zuud bolj baigaa daa.Avna da avna. Mongold shudarga yum gej xaana ch alga

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
2022-05-15 13:42

Ямар хөрөнгөөр авч өгч бгааг тодорхой бичмээр бн.....Төсвийн хөрөнгөөр үү? Хувийн хөрөнгөөр үү? хэрвээ хувийнх бол татвар төлсөн орлогоос уу гэх мэт ....................... асууд�##� бн шүү

Зочин
Зочин
2022-05-15 15:37
Reply to  ХУУЛЬЧ

ардчилсан намын архаг хулгайч нар биш болохоор мэдээж өөрийнөө компаниас л хөрөнгийг нь гаргаж байгаадаа. м�##� минь

Зочин
Зочин
2022-05-16 10:50

Manai armi ch hog boljee eldev handiviin mashin avaad....kkk

Холбоотой мэдээ

Back to top button