Нийгмийн
Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон 3 настай хүүг эрэн хайж байна

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газраас бага насны хүүхэд 05.15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 05.16-ны өдрийн 05:35 цагт хүлээн авчээ.
Тодруулбал, тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхийн арчаагүй хүүхдээ харах анхаарал халамжгүй нь шинж 3хан настай хүүхдээ олигтой харж байхад яадаг бнаа иргээд хархад л ийш тийшээ гүйж алга болох нас яасан ч ухамсаргүй юм тэр жоохон хүүхдийг галаа гаргачихаад гэртээ дэмий байж байдаг