УЛС ТӨР
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуваарь ёсоор даваа гараг бүрт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.
Өнөөдөр /2022.05.16/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахгүй аж. Өнгөрсөн даваа гарагт бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлаар хуралдсан ч тодорхой шийдвэр гаргаагүй билээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг Сүхбаатар жанжин танхимд хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Учир нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтнүүд гадаад руу айлчлалаар яваад байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.