Нийгмийн

Б.Бямбажаргал: Зургаадугаар сарын 14-нд бурхан багшийн дүйчэн өдөр тохиож, иргэд амарна

Бурхан багшийн их дүйчэн өдрийг 2022 оны 06 дугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Харин иргэдийн хувьд өнөөдөр олон нийтээрээ амрах ёстой хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл яг хэзээ бурхан багшийн дүйчэн өдөр тохиож олон нийт амрах талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргалаас тодрууллаа.

-Олон нийт бурхан багшийн дүйчэн өдөр хэзээ тохиох вэ, Иргэд өнөөдөр гэж ярьж байна?

-Олон нийт андуурсан байх аа. Зургаа дугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа.

-Ямар аргаар тооцоолон ийн тохиож байна вэ?

Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой байдаг. Төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Нэг сар 29 хоног 12 цаг 44 минут болдог. Ингэж бодохоор гурван жилд нэг сар илүү тохиодог. Энэ жил зуны тэргүүн сар хоёр давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. Тийм учраас таван сарын 16-ны бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэхгүйгээр зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэхээр болж байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Зөвхөн буддын шашинтай хүмүүс амран,иссус,христ лал болон бусад гаж шашинтнууд амрахгүй ажил төрлөө хийцгээх болно энэ эь шударга аж амьдрал юм

zochin
zochin

Зуны тэргүүн сар хоёр давхцаж бна гэчихээд олон нийт андуурна гэж юу яриад бна?

Холбоотой мэдээ

Back to top button