Нийгмийн

ТОДРУУЛГА: “Нисэх буудлын алдаатай гээд буцаасан дөрвөн тагийг Хурд групп аваад явсан”

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын траншейны тагийг Хүннү хороололд хэрэглэж байна гэх мэдээлэл тархсан.  Бид энэ талаар “Хүннү” хороолол, Хурд групп, тагийг үйлдвэрлэсэн “Алтан ширэм” компанитай холбогдож, тодруулан асуулаа. 

“Хүннү хороолол” СӨХ:  Барилга анх ашиглалтад өгөхөд ийм таг байсан. Тэгэхээр  Хурд группээс асуух нь зүйтэй байх.

“Хурд хороолол”: 2017 онд “Алтан ширэм” ХХК-иас худалдаж авсан. Тухайн үед цөөн хэдэн таг үг үсгийн алдаатай  учраас буцаагдсан гээд үлдээсэн байсан юм билээ. Манайх яаралтай хэрэг болоод худалдаж авсан.

“Алтан ширэм” ХХК:  2017 онд  манайх Чингис хаан нисэх буудлын 300 траншейны таг хийж гүйцэтгэсэн. Тэгээд бичиг нь зөрүүтэй гээд дөрвөн таг буцаасан. Яг тэр үеэр манай харилцагч Хурд групп ирж таараад. Манайх захиалга ихтэй  долоо хоногийн дараа захиалга нь гарахаар байсан. Тэгээд нөгөө буцаасан тагнуудыг эд нар юу юм гэхээр нь “Нисэх буудлаас алдаатай гээд актлагдсан юмаа” гэсэн чинь “Яаралтай хэрэгтэй байна, энийг авчихья” гээд аваад явсан юм. Өндөр, намын цахилгааны тэмдэглэгээ дээр нэг үсэг буруу бичигдсэн учраас буцаасан дөрвөн тагны асуудал байгаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2022 15:47

Үлгэрийг дор нь зохиож бгаамшүү

Холбоотой мэдээ

Back to top button