Нийгмийн

"Покерыг мөрийтэй тоглоом биш спорт талаас нь хараач"

Монголчууд Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцохоор болжээ. Тодруулбал, "Matchpoker"-ын холбооноос жил бүр зохион байгуулдаг багийн покерын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн урьдчилсан шатанд Монголын шигшээ баг Өмнөд Солонгос, Тайван, Израил, Сингапур, Филиппиний багийг хожиж дэлхийн шилдэг 13 багтай өрсөлдөхөөр болсон байна.

Матч покер нь багийн төрлөөр тоглодог онцлогтой ба багийн гишүүдийн нийлбэр дүнгээр ялагч тодордог. Монголын шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнийг наймуулаа зорино.

Покерын шигшээ багийн төлөөллүүд: “Энэхүү дэлхийн аваргын тэмцээнд тив дэлхийн шилдэг 14 улсын баг тамирчид өрсөлдөнө. Покерийн спорт нь маш их ур чадвар шаардсан төрөл. Харамсалтай нь  мөрийтэй тоглоом хүмүүсийн амьдралыг балладаг гэж хардаг. Харин  мөн чанартаа покер нь тоглогчоос математик сэтгэхүй, тооцоолон бодох чадвар, ой тогтоолт, магадлалын онол, сэтгэл зүйн ур чадвар шаарддаг. 2000 оноос гарсан мөрийтэй тоглоомын хуулиар покерыг хориглосноор хууль бус мөрийтэй тоглоом цэцэглэн хөгжих суурийг бий болгосон. Гаднын сайт дээр бүртгэлтэй 38 мянга орчим хүн бүртгэлтэй гэсэн судалгаа бий. 200 мянга гаруй хүмүүс покерын спортоор хичээллэж байна гэсэн албан бус судалгаа байна

Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Аливаа зүйлийг хориглох бус зохицуулах шаардлагатай. Монголын шигшээ багийн хувьд энэ хуулиас шалтгаалан бэлтгэл хийхэд хэцүү байна.

Матч покерыг дараагийн олимпд оруулахаар судалж буй. Бид цаашид спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоно. Энэ бол багийн ур чадвар, мэдлэг ур чадварыг сорьдог тэмцээн. Дэлхийн аваргад амжилт гаргах, гаргахгүйдээ чухал биш улс орныхоо нэрийг бодох нь чухал. Покер гэхээр мөрийтэй тоглоом гэж ойлголгүй спорт таалаас нь харах хэрэгтэй байна” гэв.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Oki
Oki
2022-05-16 14:30

Chi ch sansart moriitei togloom ih zohioson hundee manai naiz ochij ih mongo aldsanda

Зочин
Зочин
2022-05-16 15:15

deermiig deerem talaas n bitgii haraach sport gej haraach

Зочин
Зочин
2022-05-16 15:16

хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй дээ хүмүүс д�##�д тоглож байна хориглох тусам сонирхдог д�##�д биш болчихвол нэг хэсэг шуураад л гайгүй болно доо

Bidon
Bidon
2022-05-16 18:34

Fake tsaraitai p###a ve

Ууганбаатар
Ууганбаатар
2022-08-27 21:50

Нэгэнт хууль бус учир хуулиа дагах хэрэгтэй, манайд мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрдөг бол асууд�##�гүй.

Холбоотой мэдээ

Back to top button