Нийгмийн

"Нурсан хашаанаас гурван хүүхэд бултаж гарсан"

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Найман шарга" валют арилжааны захын хажуу дахь барилгын хашаа нурлаа.

Тэгвэл тус хорооны оршин суугч мэдээлэл өгөхдөө “Төмөрчний гудамж, 22-р байрны хажуу талд мэргэжлээс шалтгаалах өвчний газрын барилга баригдах гэж байна. Энэ нь барилгын хуулийг зөрчиж жижигхэн газар барилга барих гэж байна. Шаардлага хангаагүй хашаа нь нурж хүний машин дээр уначихаад байхад тоохгүй байна. Хүүхдүүд явах газар байхгүй, явган хүний замгүй ийм газар барилга барихаар төлөвлөлт хийсэн нь ноцтой.

Иймээс 22-р байрны оршин суугчид мөн урд талын байрны 88 оршин суугч, Олонлог сургуулийн эцэг эхчүүд эсэргүүцэж байна. Долоо хоногийн өмнө барьсан энэ хашаа нь өнөөдөр жаахан л салхи салхилахад уначихлаа. Гурван хүүхэд бултаж гарсан. Нэг машины дээрээс унасан. Оршин суугчид гэртээ ч орж чадахгүй байна” гэв.  

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Neg hun
Neg hun
2022-05-16 19:43

Za bas arai l dendnee

Neg hun
Neg hun
2022-05-16 19:46

Za bas arai l dendnee Mongol neg odor ingej nurah viidee

guyuu
guyuu
2022-05-16 22:24

mulhuud ch bolson orj garaad bai ,odoo ueiin gaviyat ,baataruud jogorhoi tudii gazart ch munguu bulj sunderluulj ugnu bytgii saad bol

Холбоотой мэдээ

Back to top button