Нийгмийн

Он гарсаар 321 хүн гэмт хэргийн улмаас нас баржээ

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа.

Онцолбол, "14.2 мянган гэмт хэрэг 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 мянга буюу 80 хувиар өссөн. Өмчлөх эрхийн эсрэг гэмт 469 мянгаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийт хэргийн:

62.3 хувь нь өмчлөх эрхийн эсрэг,
24.5 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
2.8 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг
10.4 хувь нь бусад гэмт хэрэг эзэлж байна.

Мөн гэмт хэргийн 68.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн байна. 2022 оны эхний улиралд гэмт хэргийн улмаас 13.8 мянган хүн хохирч, 3.7 мянган хүн гэмтэж, 321 хүн нас барсан байна" гэж мэдээллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button