Нийгмийн

"73 цаг" жүжиг Европт тоглоно

"73 цаг" жүжгийн зохиолыг сэтгүүлч, зохиолч Х. Наранжаргал бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд найруулсан. Жүжгийн зохиол нь 2004 онд бичигдэж, 18 жилийн дараа тайзны бүтээл болж байгаа нь энэ. Жүжгийн үйл явдал 73 цаг дотор өрнөж, гурван жүжигчин л оролцоно. “73 цаг” жүжиг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 30-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглоно.

Жүжгийн уран бүтээлчид ирэх наймдугаар сараас эхлэн АНУ, Герман, Швед, Орос, Австри, Өмнөд Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглох юм байна.

"73 цаг" жүжгийн бэлтгэлийг гурван сар гаруй хугацаанд хийсэн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button