УЛС ТӨР

Б.Жавхлан, Д.Ганбат нар МУУДАЛЦАВ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр 20 тэрбумын үнэлгээтэй зоорийг улсад 25 тэрбумаар шахсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Сангийн сайд Б.Жавхлан нар муудалцлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Украины дүрвэгчдэд дэмжлэг хүргүүлсэн байна лээ. Баяр хүргэе. Ерөнхий сайддаа дамжуулчхаарай. Б.Жавхлан сайдаа та 5 тэрбумын зоорийг 25 тэрбумаар шахаж байна гэнэ үү, ингэвэл Монгол Улс хөгжих юм уу. Ингэж болохгүй шүү дээ. Яагаад ийм байдаг юм бэ" хэмээлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Улсын төлөвлөгөө ярьж байна шүү Д.Ганбат гишүүн ээ. Та хувь хүн рүү дайрч байгаа бол танд хариулъя. Наад асуудлыг хэсэг бүлэг хүмүүс улстөржүүлж, над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Энэ танхим дотор орж ирээд хэлж байгаа бол та бас тэр хүмүүсийн дунд байгаа юм байна гэж би ойлголоо. Наадах чинь улсын төсөл, төлөвлөгөөнд орсон зүйл огт байхгүй. Тэр хувийн компани хаана, юу гэж ярьж явсныг би мэдэхгүй. Надад тэнд орооцолдох ямар ч шалтгаан шаардлага байхгүй. Харин тэрийг нь улстөржүүлж, над руу бүлэглэн зохион байгуулалттай дайрч байгаагийн дотор та бас байгаа юм байна. Дахиад хэлье. Нягталж шалгаад дахиад хэлээрэй" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 16:14

Нус цэр хаядаг пидон

Холбоотой мэдээ

Back to top button