УЛС ТӨР

Г.Занданшатар: Төрийн ордонд "пүүзтэй оруулахгүй байна" гэдэг нь худлаа шүү

Ангийнхантайгаа Төрийн ордонтой танилцахаар ирсэн боловч пүүз өмссөн байсан тул нэвтэрч чадаагүй хүүгийн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиал орчинд анхаарал татсан билээ. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын албаны хүмүүсийг дуудаж, уулзсан бөгөөд хүүхэд, залууст Төрийн ордныг нээлттэй байлгах чиглэлийг өгсөн.

Харин Д.Цогтбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд зөвхөн хүүхдүүд гэхгүй төрийн ордонд ажилладаг албан хаагчдаас бусад төрийн ордон руу ажлаар нэвтэрч буй иргэдэд албан хувцасны шаардлага тавихгүй байхаар журамдаа өөрчлөлт оруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.

Тодруулбал, өнөөдөр /2022.05.19/ мөн Төрийн ордонтой танилцахаар ирсэн Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 12е ангийн сурагчдыг пүүзтэй нэвтрүүлж эхэлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар сурагчдад хандан, "Эрхэм хүндэт сурагчид та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Та нарыг пүүзтэй оруулж байгаа биз дээ. "Пүүзтэй оруулахгүй байна" гэдэг нь "худлаа" гэж байна лээ шүү. Биеийн тамирын хувцастай л оруулахгүй байгаа болохоос. Сурах чиглэлийн эрхэм болговол хандах чиг чинь өөрөө тогтоно шүү" хэмээн захилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 21:39

Манай хадам шаахайтай зүгээр л ордог

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x