УЛС ТӨР

ЧУУЛГАН: Б.Лхагвасүрэнг УИХ-д хүндэтгэлтэй хандаж, МАРГААШ ирэхийг сануулав

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ийм чухал асуудал ярьж байхад Монголбанкны Ерөнхийлөгч хаачсан юм бэ. Тэр хүнийг ирүүлж байж энэ асуудлыг ярья. УИХ дээр хүндэтгэж ирэх ёстой биз дээ. Энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй" хэмээн бухимдлаа.

Улмаар Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ нар эл хуулийн хэлэлцүүлгийг МАРГААШ хүртэл хойшлуулах санал гаргав.

Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар: Маргааш Монголбанкны Ерөнхийлөгчийг дууд, УИХ-д хүндэтгэлтэй ханд. Маргаашийн чуулганы хуралдаанд ирэхгүй бол асуудлыг ярина. Ингээд дараагийн асуудалд оръё" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 21:36

Амиа хорлоход бэлтгэх боломжтой боллоо. Энэ...

Холбоотой мэдээ

Back to top button