Нийгмийн

Ж.Даваалхам: Ахлах ангийн сурагч тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн гэх мэдээлэл худал

Ойрын хэдэн өдөр цахим орчинд “Ахлах ангийн сурагч амаржиж хүүхэд нь тэмбүүтэй төржээ” гэх мэдээлэл газар аваад байсан юм. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн ХДХВ-ийн тасгийн албаны дарга, их эмч Ж.Даваалхамаас тодруулахад  “ Тийм тохиолдол байхгүй, худал мэдээлэл” гэлээ.

 Харин бэлгийн замаар дамжих өвчлөлийн мэдээг сар бүрээр нь улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас авахад энэ оны эхний гурван сарын байдлаар бэлгийн замын халдварын 2500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ тоог 2021 оны мөн энэ үетэй харьцуулахад, 70 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байгаа аж.

2020 оноос өмнө жилдээ зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчний 16 мянган тохиолдол бүртгэгддэг байжээ. /Тэмбүү, заг хүйтэн,  трихомониаз, ХДХВ/ Энэ тохиолдлуудын 40-д хувийг нь тэмбүү өвчин эзэлдэг байсан бол сүүлийн хоёр жил дараалаад тэмбүүгийн өвчлөл буурсан мэдээллийг албаны хүн өгч байв.

Төрөлхийн тэмбүүгийн хувьд өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 19 тохиолдол бүртгэгдэн зургаан нярай эндэж, гурван амьгүй тохиолдол бүртгэгджээ. Харин он гарснаас хойш төрөлхийн тэмбүүгийн гурван тохиолдол бүртгэгдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button