Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ҮХНӨ: У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг "УРВУУЛЖ", муу сайд нараасаа САЛАХ Л.Оюун-Эрдэнийн сценари

Сэтгүүлч Ж.Мядагбадам өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ҮХНӨ хийх асуудлаар нэгдсэн байр сууринд хүрээд буй. Нэг нам төрийн гурван институцийг удирдаж буй онцлогтой үед ҮХНӨ хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн дараа дахин өөрчлөхөөр нэгдсэн нь энэ юм.

Эрх баригчид доорх ТАВАН агуулгаар өөрчлөлт хийхээр улс төрийн хүрээндээ тохироод байна. Үүнд,

  1. УИХ-ын гишүүдийн тоог 105 ба түүнээс дээш болгох,
  2. Давхар дээлтэй сайд нарын тоог гишүүдийн тоонд үндэслэн нэмэх,
  3. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох,
  4. Сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрт оруулах,
  5. Улаанбаатар хотын статусыг томсгох

ЭХЛЭЭД "ҮХ-Д НАЙМАН ЖИЛ ГАР ХҮРЭХГҮЙ" ГЭХ ЗААЛТАА ЗАСЧ, НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ САЙТАР БЭЛДЭНЭ

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрд орж ирсэн цагаасаа хойш идэвхтэй ярьсан агуулга нь, сонгодог парламент хөгжүүлэх. Манайдаа энэ агуулга тохиролцооны, фракцийн байдлаар гажиж хөгжсөн. Нөгөө талд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ нь хагас засаглалтай хэлбэр лүү орсон, Засгийн газрын эрх мэдэлд парламент хэт нөлөөлдөг зэрэг гажуудалтай.

Үүнийг улс төрчийн хувьд хүчтэй үедээ засах амбиц Л.Оюун-Эрдэнэд бий. Гэвч бас сансны зоргоор болчих асуудал биш. Эрх баригчид 62-уулаа парламентад суух хугацаандаа ҮХНӨ-ийг хийж, ердөө хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг НАЙМАН жил хөндөхгүй байхаар журмын тухай хуулиндаа зохицуулалт оруулсан юм.

Тэгэхээр ҮХНӨ хийхийн тулд найман жил гар хүрэхгүй байх журмын тухай хуулиа өөрчлөх шаардлага хамгийн түрүүд үүсч буй. Дээрээс нь нийгмийн сэтгэл зүйг бэлдэх, энэ хөрс үүсэхийг "анаж" , нөлөөллийг далдаас хийсээр ирэв. Дүн өвлөөр хурдхан "Шууруулаад" шийдчихье гэсэн ч Ерөнхийлөгч хориглож, Ц.Нямдорж сайд танхимаасаа зөрж, хор хутгасан.

УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНДЭЭ: МАН-ын генсек Д.Амарбаясгаланг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, Т.Доржхандыг гудамд "Сумлаж" тавих зэргээр нөлөөллөө идэвхжүүлэв. Сөрөг хүчнийхэн УИХ-ын гишүүдийн тоо өсгөх асуудлаар эрх баригч намынхантай нэгдсэн пи-ар хийж байна. Хоёр дахь удаагаа ҮХНӨ-ийг удирдах гэж буй Г.Занданшатартай Ерөнхий сайд эв санаагаа нэгтгэж, түүнийг дагсан гомдогсдых нь учрыг ч олсон харагдаж буй.

-НААДМААС ӨМНӨ ГЯЛС МАНАЛЗУУЛАХЫН ТУЛД НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН БҮХ ХҮРЭЭГ ГОМДООХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ-

ҮХНӨ-ийг Улсын баяр наадмын өмнө эсвэл үүний дараа ээлжит бус чуулган зарлаж хийхээр бэлтгэл ажлаа шуурхайлаад байна. Нэг л өргөн баригдлаа бол тасралтгүй хэлэлцэж, эцэслэн батлах учиртай. Үүнд сар орчим хугацаа зарцуулагдана гэгдэж буй.

Гэхдээ яг гудманд, талбайд ҮХНӨ-ийг эсэргүүцээд жагсаал нүргэлчихвэл эрх баригчид ухрахаас өөр аргагүйд хүрнэ. Тэр утгаараа талбайн байдлыг Т.Доржханд, Ж.Батзандан нарын попчид хариуцах логик харагдаж буй. Ковидын нөлөөгөөр иргэд, ААН-үүд энэ жил жинхэнэ утгаараа мөнгөгүйдэж, стресс үлэмж их бий. Хэзээд ч эрх баригчдын тооцоогүй гал гудманд дүрэлзэж мэдэхээр байгаа нь ихээхэн болгоомжлол төрүүлж буй юм.

Тиймээс Төрийн гурван өндөрлөгийн нэгдэл хамгийн чухал болоод буй. Учир нь, тэд тал талдаа гарч болох гал, эрсдлүүдийг базаж, нийгмийн олон талт хүчүүдийг ҮХНӨ дээр нэгтгэх шаардлагатай тулгарсан. Ялангуяа спикер Г.Занданшатарын хувьд өмнө нь ЭНЭ ТУЙЛЫН ЗӨВ гэж баталсан үзлүүдээсээ одоо ухрах гэж байна. Энэ нь улс төрчийн хувьд ихээхэн эрсдэлтэй алхам. Гэсэн ч тэр асар олон гомдогсдыг аргадах үүрэг давхар хүлээж байна.

Улс төрийн намын, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн үзэл санаа, залуусын түрлэг зэргээр сайтар тооцож байгаад, удаан дуншуулахгүй, гялс маналзуулах стратеги хэрэглэхээр тэд ажиллаж байна.

-ҮХНӨ-ИЙГ ДАГАЖ ӨРНӨХ УЛС ТӨРИЙН ОПЕРАЦУУД: САЙД НАРАА ОГЦРУУЛЖ, ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭ ШУРГУУЛНА

ҮХНӨ хийгдсэнээр хамгийн түрүүнд хэрэгжих агуулга нь Засгийн газрын бүтэц солигдох агуулга. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн үлдээсэн "Бүтэлгүй" сайд нараасаа салж, парламентад ороод асуудлаа хамгаалдаг лоббичин гишүүдээр танхимаа дүүргэхийг зорино гэсэн үг.

Үүнийг нэг талаас нь харахаар тэдний хөгжүүлэх гээд байгаа сонгодог парламент нь илүү тохиролцооны шинж рүүгээ шургаж орно. Эл гажуудлыг зассан хоёр жилийн өмнө ҮХНӨ-өө Г.Занданшатар халж, У.Хүрэлсүхийн барьж байсан дан дээлтэй сайд нарын асуудал шалан дээр дэвсэгдэх юм.

Яг ухаантай нүдээр харвал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хоёр жилийн өмнөхөөсөө урвуу үзэл бодлоор энэ удаагийн ҮХНӨ-д оролцоно. Тэгэхээр шинэ ЗГ-ын бүтцэд тэд өөрсдийн хүмүүсээ шургуулах агуулгад давуу эрх эдлэх тохироо хийгдсэн гэх логик ч харагдаж буй.

Алс нийгмийн өгөөж нь энэ удаагийнх илүү прагматик, дэлхийн хөгжил рүү тогтолцооны хувьд тэмүүлэх боломжийг нээж өгөхөөрөө сайн талтай. Залуу улс төрчийнхөө хувьд Л.Оюун-Эрдэнэ үүн дээр "Улайрч", ард нь гарахаар ах нараа хүртэл ийм байдлаар буулгаж авсныг буруутгахад хэцүү ч гэмээр. Үр дүн нь нийгэмдээ эерэг нөлөөлөл авчирвал өмнөх байдлаасаа бид бас ухрая гэх агуулга дээр төрийн өндөрлөгүүд нэгдсэн ч нь зөв ч биш, буруу ч биз. Энэ дунд Улаанбаатар хотын статусыг илүү өргөх Д.Сумъяабазарын амбиц харин нээх улс төржихгүй, зөв жим рүүгээ явчхаар буйг онцлууштай.

Ж.МЯДАГБАДАМ


ҮХНӨ-ийн талаарх өмнөх агуулга:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 08:21

Өөрчлөх таван асууд�##� нь зөв юм байна

Зочин
Зочин
2022-05-31 09:08

Hurelsuhee chi darhanii zamiig hezee barij duusgna bi erunhii saidiin huwid amlaj bnageed baisan bichleg chini bna hudalchaa ajilaa duusga da neg hoyrt hugjiliin banknii dampuurald uuriin chini ner ywj bna ter Altanhuyg helj bna lee uund hariu hudlaaheleh baih l daa

Зочин
Зочин
2022-05-31 09:14

Ерөнхийлөгчийн бүх нийтийн сан�##�аар сонгогддог ,сонгох эрхээ хасуулж чадахгүй шүү

Зочин
Зочин
2022-05-31 09:26

Одоогийн төрийн 3 өндөрлөг ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй нь харагдаж байнаа эд нараас өмнөх төрийн өндөрлөгүүд энэ их мөнгийг яасан болоо юунд зарцуулсан ямар хүмүүст өгсөн болоо гэж бодоод бодоод олохгүй юмаа

Зочин
Зочин
2022-05-31 09:37

Хувийн " олз " - ны төлөө БУУЖ ӨГӨХ бол Зандка , Хүүк хоёрт бол ЮУ ч БИШ - МӨНГӨ - МАГТААЛ хоёр мөнөөх хоёрын маань ЗОЛБОО юм ...

иргэн
иргэн
2022-05-31 10:06

Ажилаа хийж чадахгүй МАН нэн даруй огцрох хэрэгтэй болжээ.

Зочин
Зочин
2022-05-31 10:07

Дэмжиж байна

Зочин
Зочин
2022-05-31 10:59

Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгох ёстой ард түмнийхээ сонгох эрхэнд х�##�даж байна

Зочин
Зочин
2022-05-31 11:51

Хүрэлсүх.Нууцын зэрэглэлтэй төмөр замаас асар их мөнгө хавсаадаж иддэг гэж байгаа шүү.

Зочин
Зочин
2022-05-31 11:51

Парламентын гишүүдээс сонгодог болвол чи хэн ч биш болно чамайг тоож өөв ч гэх үхэр ч олдохгүй

Зочин
Зочин
2022-05-31 11:52

Нөгөө 76 тэнэгээ тэжээх гэж ядаж байхад 105-аас дээш болгоно гэнээ.Тоо нь цөөдөөд ажил нь Яваггүй байх нээ!Хөөрхий!

Зочин
Зочин
2022-05-31 12:47

76 m#l ihdeed idej uuh n diildehgui bhad yun 105 bolgoh veeeeee.

Зочин
Зочин
2022-05-31 12:53

Сэлэмчин нөхрийг ард иргэдийн 50 хувь нь ч дэмжээгүй. Цаашид дэмжихгүй учраас

Зочин
Зочин
2022-05-31 13:01

Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонголтоор сонгох ёстой. Одоо бас улс төрийн �##�бан туша�##� болгож, намчирхаж сонгох нь л дээ. Яасан ч �##�бан туша�##�д ханаж цаддаггүй улсууд байдаг юмв

Зочин
Зочин
2022-05-31 14:46

Ерөнхийлөгч нэртэй одон тараадаг хүнийг зүгээр 70 с дээш настай хүнийг томилдог болчихооч

зочин..
зочин..
2022-05-31 15:41

Доороо ажилгүйдэл их байхад дээдэс дээлээ давхарлаж,орлогоо нэмэх ньажилгүйдлийг улам гүнзгийрүүлнэ гэсэн үг.Багшийн охигой: Энэ хүүхэд 4 �##�даад ДУНД авдаг байжээ гээд харт�##� өөрийн нь КОНСПЕКТ байсан гэдэг. Түүн лугаа МАН-н УИХ-н гишүүд 2 жилийн дараа 5 �##�даж ДУНД авснаа мэдэж засахаар шийдэж байгаа нь ЭНЭ. Та нар дандаа олуулаа байхгүй шүү,эцэст нь Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоё гэж уйлагнав даа. МАН-н нэр хүнд одоо ямар хэмжээнд байгааг гадарладагч болоосой! Төрийн аппарадыг төсөрхөн байлгах зорилго тавих,гэсэнч гишүүдийнхээ тоог олон болгох гэх.Яаж сэтгээд,бултаж булигаад байна аа!

Зочин
Зочин
2022-06-01 00:25

Мундаг ан�##�из, дүгнэлттэй бичжээ.

Шударга иргэд
Шударга иргэд
2022-06-01 08:45

Эхний 2 асуулгыг хас

Шударга иргэд
Шударга иргэд
2022-06-01 08:46

Эхний 2 асуулгыг хас

Зочин
Зочин
2022-06-01 12:53

Дарга нарынхаа тоог нэмээд байхаас өөр ажил �##�га уу. Эсэргүүцлийн жагса�##�д нэгднээ

Зочин
Зочин
2022-06-01 12:59

Монголын төр гэж тоглоомын болждээ. Нэг шизо гарч ирээд л дураараа самардаг. Ядахдаа боловсрол толгой муутай юмнууд гарч ирж үймүүлэх юм

salkhitiin ord
salkhitiin ord
2022-06-01 21:56

salkhit ord licesne Zandashatariin hamaaralti company d shiljsen gedeg une nuu

Зочин
Зочин
2022-06-02 12:00

энэ Мядагбадам гэдэг бол х�##�тар царайлсан сука шүү

Зочин
Зочин
2022-06-04 13:00

Ерөнхийлөгчийн асуудлыг ҮХНӨ-д оруулж болохгүй. Хэрэв оруулб�##� Хүүк хаан болно. Бусад асуудлыг нь ярилцаж болох байх.

Зочин
Зочин
2022-06-07 08:52

Эрүүл мэндийн тэнэг сайд Энхболдоос эрүүл мэндийн с�##�барыг хурдан с�##�гаж авах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button