УЛС ТӨР

Хотын орлогчоор З.Төмөртөөмөө, Ж.Сандагсүрэн нарыг дахин "ТОМИЛНО"

Хотын дарга Д.Сумъяабазар төсвийн хэмнэлтийн хуулийн хүрээнд зургаан орлогчийнхоо дөрвийг явуулж, хоёр орлогчтой үлдэх үүрэг хүлээсэн. Гэвч тэрбээр өнгөрөгч сарын сүүлээр зургаан орлогчоо захирамж гарган, нэг дор чөлөөлсөн юм.

Ингэснээр шинээр хоёр орлогч томилох хүлээлт үүссэн. Одоогоор орлогчдыг томилоогүй байгаа бөгөөд улс төрийн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн З.Төмөртөөмөө, Д.Сумъяабазарын багийн хүн болох Ж.Сандагсүрэн нарыг эргүүлэн орлогчоор томилох асуудал яригдаж байна.

Энэ удаагийн томилгоонд МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нар голлох үүрэгтэй шийдвэр гаргах чигтэй буй. Эрх баригч намын хувьд ҮХНӨ-ийг яаралтай УИХ-аар оруулахаар зэхэж байгаа тул УИХ-ын дарга Г.Занданшатарын хүнийг чухалчлан үзэх боломжтой юм. Хотын даргын хувьд ҮХНӨ-д өөрийн саналаа оруулах лоббигоо ч амжилттай хийсэн, харьцангуй эв нэгдэлтэй үеэр уг томилгоонууд хийгдэхээр байна.

Хотын зургаан орлогчийг орон нутгийн сонгуулийн дараа томилохдоо Нийслэлийн МАН-ын хорооноос нэрийг нь оруулж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж байв. Эдүгээ томилгоог явуулахдаа НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж, эцэслэн батлах юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн

Өө хөөрхий

Зочин
Зочин

Их л үнэнч суганы үснүүд үү

Zochin
Zochin

Za yostoi hamgiin hereggui 2 n bn da kkkk

зочин
зочин

тэнэгүүдээр дүүрчээ

Холбоотой мэдээ

Back to top button