УЛС ТӨР

Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын шударга ёсны цамц яасан урагдаж дуусдаггүй юм бэ

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд "Хөтөл", "Кью эс си" компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Нэг талаасаа "Сахал" Б.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямдоржийг сайд байхад Энхбаяр дэд сайд нь байсан таарамж муутай байсан бололтой гэхдээ Энхбаяр залуу хүн байж яасан ч их зуумтгай юм өс зангидаад л ахмад хүнтэй ноцолдоод л онцгүй л юм Эр хүн гэхэд хэцүү л юм даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

залуу хүн өс санаж явах адгийн зан.Нямка чинь харин Сахалтыг номхруулж бна даа

Мэнгэт
Мэнгэт

тийм заль гаргаж байгаа

зочин
зочин

тарийн хутгауур зальт мэнгэт сүүлийн 30 жил хуулийг гууль болгосон мафи нямдорж мэтийн хорчид бол аймшигтай бүр гаршчихсан хулгайчтай юу ярих вэ дээ

zochin
zochin

ene yostoi hun muutai zaluu. urgelj etseg shigee huniig hemlej baidgiin. chinii hiisen gaviya gej bas baihgui shuu. chamaig ch gesen ergeed ingeed l hemlene

Холбоотой мэдээ

Back to top button