УЛС ТӨР

Сайдын АЙДАС

Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/-ийн хуралдаан өчигдөр /2022.06.07/ болсон билээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэгэн ноцтой асуудал ярьсан нь олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, тэрбээр "Халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй коронавирусийн хувилбар намар гарна гэж тооцоолж байна" хэмээсэн юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас манай Эрүүл мэндийн сайд ийм мэдээлэл авсан бололтой. Сайд ямартай ч айдастай байна. Эртнээс ард иргэддээ анхааруулж эхэлсэн нь энэ аж. Манайх "ковид-19"-ийн өмнөх давлагаанаар хоёр жил хөл хорио тогтоосон. Эцэстээ сул тавьж нийтийн дунд сүргийн дархлаа тогтоосноор дууссан гэхэд болно.

Одоо сайдад айдас төрүүлээд буй халдварын намрын давлагааны сануулгыг Европын холбооноос гишүүн орнууддаа гаргаж буй аж. Улмаар вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалтаа өргөжүүлэх бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ернь сэрэмжтэй байхад буруудах юм байхгүй эээ

Зочин
Зочин

Манай ээж маск авч хадгалаад байсан. Учиртай л байж хөөрхий

Зочин
Зочин

Зөвөөө зөв. Анхааралтай байх хэрэгтэй

Зочин
Зочин

Mask awçh hadgalnaaaaa erni ymiiiig yaj medhew

Зочин
Зочин

Сайдын болгоомжил ернь зөв2 энэ томууны үед

Зочин
Зочин

Gaduur haniad tomuu ih bgaa shvv deee. Seremjtei bautsgaaay tal taldaaaa

Зочин
Зочин

Бодолтой л байх зөв сайдааааа. Ахиад дэгдэх ч юм билүүү

Зочин
Зочин

Тэнэгийн дотор уужуу гэж. Энэ сайдыг айж байна гэхэд итгэхгүй л байна шүү. Ер нь л мудак нөхөр шүү.

Холбоотой мэдээ

Back to top button