Г.Ёндон: "Эрдэнэс Монгол"-ын 200 гаруй ТУЗ-ийн гишүүнийг цомхотгож, 27 болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн /2022.06.08/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн шинэчлэл хийхээр болжээ. Улмаар тус компанийн харьяанд байдаг охин компаниудыг нь ТУЗ-гүй болгох аж.
Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэхдээ, “Эрдэнэс Монгол”-н охин компаниудын ТУЗ нь 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэд төрийн байгууллагын газрын дарга, хэлтсийн дарга гэх мэт хүмүүс байдаг. Иймд бүх ТУЗ-ийг байхгүй болгож, нэг ТУЗ-аар удирдауулах болж байна. Өөрөөр хэлбэл 200 гаруй ТУЗ цомхотголд оруулж 27 болгоно.
Мөн “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд "Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” үйлдвэрийг нэмж оруулсан. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэмсэн. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэж, холдинг хэлбэртэй болж ирсэн" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
200 ТУЗ байдаг шүү. Ажлааа хийж чадахгүй бгаа ТУЗ-ыг багасгах нь маш зөвөөө
Цөөхөн байх тусмааа чанартай цөөлөх нь зөв2
27 Болгоход хангалтай ээ. Архайсан бааахан ажлаа хийж чаддаггүй юмаааар яааадийн энэ нь зөвөөө
Сайхан цөөлж хувьсалт хийж бгаа юм бна дааа. Чанартай хэдхэн сайхан залуус энгийн иргэд биднээс аюааад ажлуулах хэрэгтэй шдэээ
Цөөхөн хэдэн час хийсэн сэтгэлтэй залуучуудаар хийлгээээ
Сэтгэлтэй залуус зөндөө байгааа шүүү
гүй ээ тээд болгоочдээ хурдан